Ашигт малтмал, эрдсийн химийн найрлагыг тодорхойлж, ядуу агуулгатай хүдрийг төрөл бүрийн баяжуулалтын арга ашиглан эрдсийн агуулгыг өндөржүүлэх боловсруулалт хийнэ. Хүдрийг баяжуулалтанд бэлтгэх, баяжуулах технологийн горимыг тохируулах, хянах, удирдах, баяжмалыг усгүйжүүлэх, бүтээгдэхүүнийг сорьцлох, хяналт тавих ажиллагааг зохион байгуулах, баяжуулалтын тоног төхөөрөмжийг ажиллуулах, технологийн схем, сонголт тооцоог хийж гүйцэтгэнэ.