Газрын тосны техникчийн мэргэжил нь уул уурхай, металлургийн техникчийн салбарт хамаарах газрын тос, байгалийн хийг хайх, олборлох, нөөцийг тодорхойлох, боловсруулж товарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах үйл ажиллагаанд оролцох, лабораторын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бэлтгэх, ажиллуулах, ажиглалт туршилт хийх, үр дүнг тэмдэглэж тооцоолол хийх чадамжуудыг эзэмшинэ. Газрын тосны боловсруулах үйлдвэр болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станцад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийг бүтээх, суурилуулах , ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.