Мэндчилгээ

Манай сургуулийн хуудсаар зочилсон танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Дархан политехник коллежийн эрдэмтэн багш, ажилтнууд, оюутан, залуучуудынхаа нэрийн өмнөөс Та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Тус сургууль нь Монгол улсын барилга, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, үе үеийн төгсөгчид маань салбартаа нэр хүндтэй ажиллаж, сургуулийнхаа нэр алдрыг өндөрт өргөн байгаа нь бидний бахархал юм.

Бид хурдтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалтын үйлчилгээ үзүүлж, дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжиж, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт манлайлагч байж, сургууль болон суралцагчдынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлж, Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийг тодорхойлогч жишиг сургууль болох зорилттой ажиллаж байна.

Оюун ухаан, ур чадвараараа манлайлагч нь байж, ололт, амжилт, бүтээлээ бататган, өөдлөн дэгжиж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

Scroll to Top