МОНГОЛ УЛСЫН АВАРГА С.МӨНХБАТ ДАРХАН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧИДТАЙ УУЛЗЛАА

МОНГОЛ УЛСЫН АВАРГА С.МӨНХБАТ ДАРХАН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧИДТАЙ УУЛЗЛАА

МОНГОЛ УЛСЫН АВАРГА С.МӨНХБАТ ДАРХАН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧИДТАЙ УУЛЗЛАА \2026.09.23\

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний язгуур ашиг сонирхол, Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүдийн боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, манлайллыг дэмжих, гэмт хэрэгт холбогдох эрсдэлийг бууруулах, эрэгтэйчүүдийн оролцоотойгоор хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилгын дор зохион байгуулагдаж буй “Монгол эр хүн” төсөл Дархан-Уул аймагт хэрэгжиж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн урилгаар Монгол Улсын 20 дахь аварга, МУГТ Сүхбаатарын Мөнхбат Дархан-Уул аймагт ирж ажиллахдаа Дархан политехник коллежийн шинэ элсэгчдэд өөрийн туурвисан “Эзэн байя” номын агуулга, үзэл санааг танилцуулж, амьдралдаа эзэн байж, зөв хандлага, зөв үйлдлээр өөрийгөө хөгжүүлэхийн чухлыг суралцагчдад онцолж, амьдралдаа тодорхой зорилго, мөрөөдөлтэй байх, үнэнч шударга зан чанарыг эрхэмлэхийн ач холбогдлын талаар ярилцаж, өөрийн туулсан амьдралын замнал, алдаа оноо, сорилт бэрхшээл, амжилт бүтээлээсээ хуваалцлаа.

Ирээдүй хойч үеийнхэнд өөрийгөө дайчлах, зорилготой байх, түүндээ тууштай байхыг үлгэрлэж буй Монгол Эр Хүн танд талархлаа. #Дархан_Уул_Иргэдийн_Төлөөлөгчдийн_Хурал