![]()
![]()
Дархан политехник коллеж Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн сургалтын хөтөлбөрийн зөвлөх мэргэжилтэнг хүлээн авлаа. Австрали Улсын Сайн дурынхан хөтөлбөрийн хүрээнд Монголд мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, боловсролын солилцоог дэмжих чиглэлээр Сэргээгдэх эрчим хүчний мэргэжитэн Ампон Чумпиа бидэнтэй хамтран ажиллахаар хүрэлцэн ирлээ.
Ампон Чумпиа нь тус сургуулийн техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний практик сургалтыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Дархан политехник коллежийн багш, суралцагчид энэхүү хамтын ажиллагааны үр дүнд зөвхөн мэргэжлийн мэдлэг ур чадвараас гадна хэл, соёлын солилцооны үр өгөөжтэй, сайхан туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Australian Embassy, Mongolia



