Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээ

Удирдах зөвлөлийн хурал боллоо.

Удирдах зөвлөлийн хурал боллоо.

Энэхүү хурлаар
1. 2022-2027 оны сургуулийн стратеги төлөвлөгөөг хэлэлцэж батлах
2. Стратеги төлөвлөгөөнд тулгуурлан сургуулийн бүтцийг сайжруулах гэсэн асуудлуудыг шийдвэрлэнэ.

Энэхүү хуралд БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний Төвийн бүсийн салбарын Ерөнхий инженер М.Чулуунбаатар, Дархан-Уул аймгийн ХХҮГ-ийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Одбаяр нар цахимаар, БШУГ-ийн төлөөлөл Б.Амарсанаа, Сургуулийн багш нарын төлөөлөл Б.Баярбат, Оюутны зөвлөлийн төлөөлөл Б.Наранхүү танхимаар хуралдаж, оролцсон гишүүдийн олонхийн саналаар 2022-2027 оны стратегийн төлөвлөгөөг баталгаажууллаа.

Сургуулийн бүтцийг сайжруулах асуудлыг хамт олны санал, тооцоо судалгаа хийж танилцуулахыг Удирдах зөвлөлийн дарга Г.Ганбаяр удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярбатад үүрэг болгож, 2023 оны 2 дугаар сарын 17 -нд хуралд дахин оруулж шийдвэрлэхээр боллоо.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close