Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээ

Удирдах зөвлөл хуралдлаа

Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний Политехник коллежийн удирдах зөвлөл хуралдлаа.Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын 2022 оны 9-р сарын 12-ны өдрийн ” Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай ” А/345 тоот тушаалын хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын -15ы өдөр Удирдах зөвлөлийн даргыг сонгох, нарийн бичгийн даргыг сонгож баталгаажуулж, 2022-2027 оны стратеги төлөвлөгөөг хэлэлцүүлэн Намрын чуулганаар МБС-ын тухай хууль батлагдсаны дараа дахин хэлэлцүүлэхээр боллоо. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаа БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаярыг Удирдах зөвлөлийн даргаар, УЗ-ийн нарийн бичгийн даргаар Г.Ганшүр нарыг сонгож баталгаажууллаа.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Төрийн төлөөлөл БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан, БШУГ-ын дарга С.Галбадрах, ХХҮГ-ийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэсийн дарга Б.Сэрүүнтунгалаг, Багш, ажилчдийн төлөөлөл Б.Баярбат, Төрийн бус төлөөлөл:Аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Соёлтуяа, МҮХАҮТ Дархан-уул аймаг дахь салбар танхимийн дарга З.Болорсувд, ААНБ-ийн төлөөлөл ЦДҮСТӨХК-ний Төвийн бүсийн Ерөнхий инженер М.Чулуунбаатар, Оюутны төлөөлөл Д.Наранхүү нар оролцлоо.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close