2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн Мэргэжлийн үнэмлэх, Диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа

2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн Мэргэжлийн үнэмлэх, Диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа

👩‍🎓🧑‍🎓👨‍🎓 Дархан-Уул аймаг дахь Дархан Политехник коллежийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн Мэргэжлийн үнэмлэх, Диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа залуучуудын театрт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 🤗🤗🤗

👩‍🎓🧑‍🎓👨‍🎓 Энэ хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 567, техникийн боловсролын 203 нийт 770 оюутан суралцагч амжилттай төгслөө. 👏👏👏

✨Эрдмийн баярын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга: Л.Буянтогтох
✨Дархан-Уул аймгийн Оюутны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Сансар
✨Дархан-Уул аймгийн боловсрол газрын мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан ахлах арга зүйч М.Сүх-Эрдэнэ
✨ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Khanh Hoa Технологи, Эрчим хүчний коллежийн захирал ноён Nguyen Phan Anh Quốc тэргүүтэй төлөөлөгчид, удирдлагын багийн хамт хүрэлцэн баяр хүргэн төгсөгчдөд баяр хүргэж үг хэллээ.

Мөн суралцах хугацаандаа Мэргэжлийн ур чадвар, урлаг, сурлага, спорт, нийгмийн оролцоогоор манлайлсан оюутан суралцагчдадаа Сургуулийн Шилдэг төгсөгч, Хүндэт төгсөгч, Дарханы оюутны холбооны дээд шагнал Хүндэт оюутан, Монголын оюутны холбооны дээд шагнал Манлайлагч оюутан медалиар тус тус шагнан урамшууллаа. 👏👏👏🥰🥰🥰

Эрдэм боловсролын их аянд тууштай суралцаж, хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн Эрдмийн баяраа тэмдэглэж буй нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэе.🎓🎓🎓🫶🫶🫶