Дархан политехник коллежид Вьетнамын Khanh Hoa Технологи, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) 

Дархан политехник коллежид Вьетнамын Khanh Hoa Технологи, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) 

Дархан политехник коллежид Вьетнамын Khanh Hoa Технологи, Эрчим хүчний коллежийн зочид төлөөлөгчид айлчиллаа. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) болон Монгол Улсын Боловсролын яам хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол II” төслийн дэмжлэгтэй Сэргээгдэх эрчим хүчний чадамжийн төв байгуулан хөгжүүлэх төслийн хүрээнд Вьетнамын Khanh Hoa Технологи, Эрчим хүчний коллежийн удирдлагууд, мэргэжлийн багш нар болон тус сургуулийн түншлэгч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн зочид төлөөлөгчдийг 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал хэлэлцлээ. Энэхүү айчлалын хүрээнд Khanh Hoa Технологи, Эрчим хүчний коллежийн мастер сургагч багш нар Дархан политехник коллежийн мэргэжлийн багш нарын чадавхын үнэлгээг мэргэшүүлэх сургалттай уялдуулан хэрэгжүүлэх юм.

Хүрэлцэн ирж, бидний ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх тэгш хүртээмжтэй үйлсийг дэмжин хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье

Khanh Hoa Technology – Energy College (KTEC)
• Ноён Nguyen Phan Anh Quốc – Захирал
• Хатагтай Huỳnh Ngọc Tường Vi – Сургалтын албаны дарга
• Ноён Nguyễn Xuân – Цахилгаан, электроникийн тэнхимийн эрхлэгч
• Ноён Đàng Ngọc Võng – Механик, барилгын тэнхимийн эрхлэгч
• Ноён Huỳnh Tấn Phát – Электроникийн багш GIZ
• Ноён Ralf Hill – DPP төслийн менежер
• Хатагтай Nguyễn Thị Hội – Хөтөлбөрийн ажилтан

Хувийн хэвшил
• Ноён Nguyễn Ngọc Hoàng – Festo Didactic Vietnam
• Lam Dong салхи, нарны эрчим хүчний холбооны (LDWSEA) тэргүүн