“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” САРЫН АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэргэжил бүхэн сайхан” мэргэжил сурталчлах сарын аян 2023 оны 03-р сарын 06-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хаалтын үйл ажиллагаанд сургуулийн удирдлага, багш ажилтан, суралцагчид өргөнөөр хамрагдлаа. Аяны хүрээнд мэргэжлийн ур чадварын I,II шатны уралдаан, танин мэдэхүйн тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, фото зургийн уралдаан, загварын шоу зэрэг 14 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж, уралдаан тэмцээний аваргуудаа шалгаруулан алдаршууллаа. Хамтран ажилласан багш, суралцагчдадаа талархал илэрхийлье.