2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “СУДЛААЧ БАГШ-2023“, “СУДЛААЧ ОЮУТАН-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн багш, суралцагчдын дунд “Судлаач багш-2023”, “Судлаач оюутан-2023” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгарууллаа. ХААИС-ийн харьяа Агроэкологи, Бизнесийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Д.Нандинцэцэг зочин илтгэл тавилаа.

Багшийн төрөлд:

1-р байр – Багш Б.Батчимэг /Суралцагчид үйлдвэрлэлийн дадлага дээр ур чадвар эзэмших нь/

2-р байр – Багш Ц.Цэнгэл /Оюутны бие даалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь/

3-р байр – Багш Э.Мөнхжаргал /Боловсрол дахь ёс зүйн асуудал/

Суралцагчийн төрөлд:

1-р байр – Суралцагч М.Чандмань-Эрдэнэ /Усны хэрэглээ ба хомсдол/

2-р байр – Суралцагч Б.Мөнхжаргал /Хэл оршихуйн баталгаа орчин цагийн монгол хэл/

3-р байр – Суралцагч Н.Анхзул /Шар сүүний амттан/ сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Идэвхтэй оролцсон багш, суралцагчдадаа судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсэж баяр хүргэе.