ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ МБСБ-ын СУРАЛЦАГЧДЫН ДУНД БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛИЙН ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023 оны 02-р сарын 09-ний өдөр Дархан-Өргөө Политехник коллеж дээр Байгалийн ухааны /хими, физик, биологи, математик, мэдээлэл зүй/ хичээлээр суурь мэдлэгт тулгуурлан танин мэдэхүйн шинэ мэдлэг мэдээллийг олж авах, эрэл хайгуул хийж судлах, туршилт хийх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах, баг хамт олны идэвхийг нэмэгдүүлэх, оролцоог дэмжих зорилгоор байгалийн ухааны танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү танин мэдэхүйн тэмцээнд манай сургуулийн 1,2-р курсийн суралцагчдын баг амжилттай оролцлоо. Амжилттай оролцсон суралцагчдадаа сурлагын амжилт хүсье.