ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ТҮНШЛЭЛИЙН ТАНХИМЫН НЭЭЛТ, САНТЕХНИКИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН
ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ, ХУРАЛ БОЛЛОО
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “ТҮНШЛЭЛИЙН ТАНХИМ”-ыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Ур чадварыг хөгжүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр байгуулж 2023 оны 02-р сарын 09-ний өдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Мөн энэ үеэр “Сантехникийн мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит уулзалт, хурал зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаа болон Сантехникийн мэргэжлийн зөвлөлийн уулзалт, хуралд сургуулийн удирдлагыг төлөөлж Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ч.Лхагвасүрэн, сургалтын менежер Б.Болдбаатар, GIZ төслийн менежер Б.Болор, “Ур чадварыг хөгжүүлэх төсөл”-ийн мэргэжилтэн Д.Одбаяр, Г.Бүдханд, Түншлэлд суурилсан МБС төслийн цахим агуулга хариуцсан мэргэжилтэн Я.Цэцэг-Өлзий, ажил олгогчийн төлөөлөл Дархан-Уул аймгийн “Барилгачдын холбоо”-ны тэргүүн Г.Дарханбаяр, “Дархан Ус суваг” ХК-ний Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Алтаншагай, Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн инженер Н.Мөнхбаатар нар оролцлоо.