Сургуулийн багш, ажилтнуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд зориулсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ийн нээлт 2023 оны 02-р сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд сургуулийн удирдлагууд болон багш ажилтан, албан хаагчид оролцож, Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн дуу хөгжмийн багш БТА С.Лхагвасүрэн морин хуур эгшиглүүллээ.

Багш ажилтан, албан хаагчдыг төлөөлж сантехникийн мэргэжлийн багш Ж.Чимэгнэргүй, физикийн багш Ц.Амарсайхан нар үг хэлж, “Эрүүл мэнд төв”-ийн үйл ажиллагаанд зориулан дуу өсгөгч бэлэглэж, гагнуурын мэргэжлийн багш Ө.Ганболд хананы универсал турник, суултын болон хэвтээ шахалтын төхөөрөмжийг үнэ төлбөргүй хийж өгөх санал гаргалаа.