Багш нар “Багшийн ёс зүй, зөөлөн ур чадвар” сургалтад хамрагдлаа.
2023 оны 01-р сарын 25 ны өдөр нийт багш нар БШУЯ-ны БЕГ-ын мэргэжилтэн Боловсролын ухааны Ph.D Б.Энхжаргалын багшийн ёс зүй, зөөлөн ур чадвар, идэвхтэй сургалтын аргууд, олон талт оюуны чадамж суралцах арга барил зэрэг сургалтад хамрагдан мэргэжлийн ур чадвар, арга зүйгээ дээшлүүлэв.
Багш нар шинээр сурсан арга зүйгээ ашиглан ээлжит хичээлийн хөтөлбөр бэлтгэж, түүнийгээ биечлэн зааж сургагч багшаас зөвлөгөө авч, харилцан туршлага судалсан үр дүнтэй сургалт зохион байгуулагдлаа хэмээн үзэж байна.
Сургалтыг зохион байгуулсан сургагч багшдаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.