“Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2016 стандарт”-ын сургалт зохион байгуулагдлаа.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь “2021-2024 онд хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөөн”-дөө “Чанарын менежментийн тогтолцоо”-г хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэхүү ажлын хүрээнд “Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2016” стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол болон удирдлага, захиргаа, сургалт-эрдэм шинжилгээ, судалгааг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёлыг бий болгон сургуулийн нэр хүнд, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх чиглэлээр нийт багш, ажилтнуудад ээлжит сургалтаа зохион байгууллаа. Сургалтыг “Чанарын баг”-ийн ахлагч, сургалтын менежер докторант Б.Болдбаатар удирдан явууллаа.