Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 39 дахь хичээлийн жилийн төгсөлт боллоо.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн мэргэжлийн боловсролын үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 01-р сарын 24 ны өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ хичээлийн жилд 8 анги бүлгийн 152 суралцагч амжилттай төгслөө.

Мэргэжлийн боловсролын үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагаанд  ажил олгогч, түншлэгч байгууллагууд хүрэлцэн ирж төгсөгчдөд ажлын байрны урилга гардуулж баяр хүргэв.

Нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажилласан “Тусгал буйлданг” ХХК, “Лед сити” ХХК, “Жаргалант хүлэг” ХХК, “Шүтэн уул” ХХК, “ Мони сервис” ХХК, “Делба” ХХК Beat төвийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Нийт төгсөгчиддөө ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Та бүхний минь ажил амьдралын алтан шаргал зам нь дардан байх болтугай. Та бүхний өмнө сургуулийн тань хаалга үргэлж нээлттэй байх болно.