БАГШ АЖИЛТНУУДЫН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2023 оны 01-р сарын 16- ны өдөр нийт 71 багш ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдлаа.
Сургалтын 1-р хэсэгт хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод дүрэм журам, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжуудаар захирал Ч.Лхагвасүрэн, ХАБЭА-н ахлах ажилтан Ч.Цэрэндолгор нар хэлэлцүүлэг сургалтыг зохион байгууллаа.
Мөн багш нар болон сургалтын албаны ажилтнууд ДУА-ын Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 11-р анги нэгдлийн багш нарын ангитай ажиллах арга зүй, туршлагаас хуваалцан “Сурагчдын сурлагын амжилтыг амлалтын хуудсаар идэвхжүүлэн ахиулах арга” , “Хүүхдийн ялгаатай байдал”, “ Хүүхэд хамгаалал”, ” Шинэ үеийнхэн буюу Z үе”, “Амны бэлгэтэй үг хэлбэл аз жаргал дүүрэн ирнэ” гэсэн сэдвүүдээр сургалтад хамрагдлаа.
Сургалт зохион байгуулсан ДУА-ын Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 11-р анги нэгдлийн хамт олонд талархал илэрхийлье.