Бичгийн ажлын хамгаалалт зохион байгуулагдлаа.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн төгсөх ангийн суралцагчдын бичгийн ажлын хамгаалалт хуваарийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
МБС-ын 2.5 жилийн 8 мэргэжлийн 154 суралцагч хичээл сургалтын явцад сурсан онолын мэдлэг практик ур чадвараа өгөгдсөн сэдвийн хүрээнд бүтээлүүд хийж туршин амжилттай гүйцэтгэлээ. Бичгийн ажлыг амжилттай хамгаалж бүтээл хийж эзэмшсэн мэдлэг, ур чадвараа дүгнүүлж үнэлүүлэн, зөвлөгөө аван харилцан туршлага солилцлоо.
Бичгийн ажил бүтээлийг амжилттай гүйцэтгэсэн суралцагчид, удирдсан мэргэжлийн багш анги удирдсан багш нар арга зүйгээр ханган ажилласан арга зүйч нар, хамтран ажилласан нийт хүмүүстээ баярлалаа.