Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо болон Оёдлын мэргэжлийн зөвлөлөөс санаачлан Мастер оёдолчин цол олгох ажлын хүрээнд мэргэжлийн V түвшнээр чадамж эзэмшсэн мэргэжилтэй ажилтнуудын мэдлэг, ур чадварыг үнэлэх, үнэлгээ баталгаажуулалтын ажил 2022 оны 12-р сарын 15-18 -ны өдрүүдэд онолын үнэлгээ, үндэсний хувцас болон европ хувцас оёх ур чадварын үнэлгээг Монгол Солонгосын Политехник коллеж дээр зохион байгуулагдлаа. Ур чадварын үнэлгээнд хот хөдөөгийн нийт 53 хүн хамрагдлаа. Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн багш Б.Батчимэг, В.Оюунцэцэг нар онол, ур чадварын үнэлгээ өгч багш В.Оюунцэцэг “МАСТЕР ОЁДОЛЧИН” цол авлаа. Багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.