ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАДЛАГА СУРГАЛТ ЯВАГДЛАА
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар манай сургуультай хамтран ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ чиглэлээр онол, дадлага сургалтыг зохион байгууллаа.
Дадлага сургалтыг 54 дүгээр ангийн захирагч, ахмад Ө.Энхтүвшин удирдан дотуур байрны №206 тоот өрөөнд гал түймэр гарсан дуудлагаар гал түймэр, унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид гал түймэр унтраах тархалт хийж, эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аврах ажиллагаа зохион байгуулж, гал түймэрт өртөж, бэртсэн нэрвэгдэгчийг анхны тусламжийн цэгт хүлээлгэн өгөх цагийн байдлын дагуу сургалт, дадлага хийсэн. Нийт 150 гаруй багш ажилтан, суралцагч оролцлоо.
Мөн гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь унтраах дадлагаар гал түймэр унтраах тактикийн сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа.