НЭРИЙН ХУУДАС ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Ур чадварыг хөгжүүлэх төсөлтэй хамтран “Сантехникийн мэргэжлийн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өсвөр үе, залуучуудад ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэм болж мэргэжлийн боловсролын салбар дахь мэргэжил эзэмших боломжуудыг танилцуулах,тэднийг техникийн мэргэжилд дур сонирхолтой болгох, оюутан суралцагчдынхаа мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшлийг олон нийтэд сурталчлах зорилгоор “нэрийн хуудас” өдөрлөгийг 2022 оны 12-р сарын 05 ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Дархан сумын ерөнхий боловсролын 16-р сургуулийн 9-р ангийн суралцагчид, манай сургуулийн сантехникийн төгсөх ангийн болон шинээр элсэн суралцсан оюутан суралцагчид хамтран багаар ажиллаж дадлага ажил гүйцэтгэн, өөрсдийн гараар хийж бүтээсэн зүйлээ дурсгал болгон авлаа. Өдөрлөгт оролцогчид сантехникийн мэргжлийн багш, Монгол улсын зөвлөх багш Н.Батаа болон манай сургуулийн шилдэг тэргүүний төгсөгч Б.Отгонсайхан нарын зочидтой уулзаж мэргэжлээ хэрхэн сонгосон хийгээд мэргэжлээрээ хэрхэн өсөн дэвшиж болох, мэргэжилдээ эзэн нь байх талаар сонирхолтой яриа өрнүүлж туршлагаас нь суралцан “Ажил мэргэжлийн чиг баримжаа” олгох сургалтад хамрагдлаа.
Мөн манай өдөрлөгт Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хөтөлбөрийн орлогч дарга Г.Билгүүн, Ур чадварыг хөгжүүлэх глобаль төслийн мэргэжилтэн Д.Одбаяр нар хүрэлцэн ирж хүүхдүүдтэй уулзаж ярилцан, мэргэжил сонголтын зөвлөгөө өгч оюутан суралцагчидтай нэг өдрийг өнгөрүүллээ.