ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ТҮНШЛЭГЧ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН  ДАДЛАГАЖУУЛАГЧ БАГШИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, “Ур чадварыг хөгжүүлэх (B4S)” глобаль төслийн дэмжлэгээр Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн “Сантехникийн мэргэжлийн зөвлөл”  “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч” буюу  (ажлын байран дээрх сургагч) бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь  аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтнуудад богино хугацаанд заах арга зүйн ур чадварыг эзэмшүүлэх, политехник коллежийн оюутан, суралцагчийг дадлагажуулан өөрийн компани дээрээ халамжлан төлөвшүүлэх, ур чадвартай ажилтан бэлтгэх юм.

Сургалтыг “Ур чадварыг хөгжүүлэх төсөл”-ийн мэргэжилтэн Д.Одбаяр,  ОУ-ын сургагч багш Б.Ундармаа, Үндэсний сургагч багш Д.Эрдэнэчимэг НТҮСХ арга зүйч Р.Тунгалагтамир нар хамтран 2022 оны 11-р сарын 28-аас 12-р сарын 04-ний өдрүүдэд ГОУХН-ийн санхүүжилтээр зохион байгуулан явууллаа.

Сургалтад ажил олгогч ААНБ-ын төлөөлөл “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-иас 4 ИТА, Дархан Ус суваг” ХК-иас 3 ИТА, “ДСЦТС” ХК-иас 2 ИТА, “Бат-Оргил цамхаг” ХХК-иас 2 ИТА, “Шинэ гэгээ ноёд” ХХК-иас 1 ИТА, Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 4 багш, ажилтан нийт 16 оролцогчийг хамруулан шалгагч багш Б.Энхсайхан онол, ур чадварын үнэлгээг хийж 100% амжилттай төгсгөлөө. Амжилттай төгссөн оролцогчдод сертификатыг GIZ хөтөлбөрийн орлогч дарга Г.Билгүүн, Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн сургалтын менежер Б.Болдбаатар нар гардууллаа. Оролцогчдодоо баяр хүргэж амжилт хүсье.