ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖУУДЫН ДУНД  “УРЛАГИЙН XIX ИХ НААДАМ “  БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Дархан-Уул аймгийн оюутны холбооноос оюутан залуусын урлагийн мэдрэмж, гоо  зүйн мэдлэг, хамт олонч байдал, багаар ажиллах  чадварыг нэмэгдүүлэх  зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАГИЙН XIX ИХ НААДАМ”-д  манай суралцагчид амжилттай оролцлоо. Багш Б.Байгальмаа, Ж.Батчулуун, Ө.Эрдэнэтөгс нарын бэлтгэсэн суралцагчдын урлагийн тоглолтоос  “ХӨГЖИМ” төрөлд Гагнуур 2а ангийн суралцагч Б.Төгөлдөр “ТЭРГҮҮН БАЙР “ алтан медаль, өргөмжлөл, “АРДЫН БҮЖИГ “ төрөлд Цахилгаан 3а ангийн суралцагч  Н.Мөнхжаргал ахлагчтай бүжгийн хамтлаг ”ДЭД БАЙР” эзэлж мөнгөн  медаль, өргөмжлөл, цомоор шагнууллаа. Урлагийн наадамд амжилттай оролцсон суралцагчид, бэлтгэсэн багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.