“САНТЕХНИК УР ЧАДВАР-2022” МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сантехникийн мэргэжлийн багш нарын ур чадварын уралдаан 2022 оны 12-р сарын 01 өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Уралдаанд нийслэл, хөдөө орон нутгийн ПК, МСҮТ-ийн 13 багш ур чадвараараа өрсөлдсөнөөс Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн сантехникийн мэргэжлийн багш Д.Төмөрхуяг 3-р байрт шалгарч амжилттай оролцлоо. Багшдаа цаашдынх нь ажилд амжилт хүсэж баяр хүргэе.