“Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн сурагчид манай сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн ахлах ангийн 45 сурагчид манай сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхдүүд сургуулийн сургалтын орчин, техник, тоног төхөөрөмж, үйлдвэрлэл сургалтын хичээлийн явцтай танилцаж тус сургуулийн авъяаслаг сурагчдын урлагийн мэндчилгээг үзэж сонирхлоо. Манай сургуулийг зорьж ирсэн та бүхэндээ талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.