МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТОГООЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД МАНАЙ СУРАЛЦАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
“Монгол улсын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн 39 дэх удаагийн уралдаан 2022 оны 11-р сарын 29-30 өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн Тогоочийн мэргэжлийн Э.Мөнхжаргал багштай баг амжилт дүүрэн оролцоод ирлээ.
Тус уралдаанд Тогоочийн мэргэжлийн 3-р курсийн суралцагч О.Булганбаяр “Загас, далайн бүтээгдэхүүнээр хийх хоолны төрөл”-д ХҮРЭЛ МЕДАЛЬ, суралцагч Х.Төгөлдөр “Шувууны махаар хийх хоолны төрөл”-д ТУСГАЙ БАЙР, гранпри төрөлд 15 баг оролцсоноос 3-р байрт шалгарсан амжилт үзүүллээ.
Уралдаанд сэтгэл санаа болон эд материалын туслалцаа үзүүлсэн тогоочийн мэргэжлийн багш нар, ЗОЧИЛ кафены хамт олон, багш суралцагчдын гэр бүлийнхэнд талархал илэрхийлье.