“ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХДХВ, ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР”-ИЙГ УГТАН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖУУДЫН ДУНД “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХДХВ, ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР”-ИЙГ УГТАН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖУУДЫН ДУНД “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтан Дархан-Уул аймгийн их дээд сургууль, коллежүүдийн дунд  “Тэгш байдлыг хангая” уриан дор 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Дэвжээ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнээр дамжуулан БЗХ, ХДХВ/ДОХ-ын талаар  суралцагчдын  ерөнхий ойлголтыг дээшлүүлэх, мэдлэг, хандлагыг бататгах бусдад үлгэр дуурайлал болгох, зөв дадалд бусдыг уриалах, урьдчилан сэргийлэх эерэг зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Дэвжээ” тэмцээнд багш Б.Байгальмаа, багш Ө.Эрдэнэтөгс, эмч Ж.Батчулуун нарын удирдлаган дор  танин мэдэхүйн мэдлэг сорих асуулт хариулт, багийн мэндчилгээ, гэрийн даалгавар зэрэг төрлөөр 6 үеийн турш ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг чадвараараа өрсөлдөн амжилттай оролцож “Тэргүүн байр” эзэлж Өргөмжлөл , мөнгөн шагналаар шагнууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулагдах арга хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баг хамт олноороо шалгарсан үзүүлбэрээ дахин оролцох үзүүлэх  VIP эрх авлаа.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *