“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭНИЙ ДАВАЛГАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022 оны 11-р сарын 17-ны өдөр Ерөнхий эрдмийн тэнхимийн “ЭЕРЭГ ХАНДЛАГА-БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ” 14 хоногийн аяны хүрээнд “ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭНИЙ ДАВАЛГАА” сургалтыг Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй “БОЛОВСРОЛ 2022” хөтөлбөрийн “Эерэг сэтгэлгээ” хувь хүний хөгжлийн төслийн удирдагч Н.Энхбаатар, Б.Төмөр-Очир нар сургуулийн багш, ажилтан, 1 жилийн ангийн суралцагчдад “Харилцааны 5 зарчим” сэдвээр явууллаа.