“БАГШАА ТА ТУСЛААРАЙ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА.

2022 оны 11-р сарын 16-ны өдөр Ерөнхий эрдмийн тэнхимийн “ЭЕРЭГ ХАНДЛАГА-БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ” 14 хоногийн аяны хүрээнд “БАГШАА ТА ТУСЛААРАЙ” танин мэдэхүйн тэмцээнд 1, 2-р курсийн суралцагчид анги удирдсан багш, мэргэжлийн багш нартайгаа хамтран оролцлоо. Эх хэлээрээ бахархах, түүх бидийн өвөг, дүрслэлт, үгэн, логик сэтгэлгээний бодлого, физик, химийн таавар, чөлөөт асуултын тэмцээнээр 11 мэргэжлийн баг мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдлөө.

  • Тэргүүн байр Барилгын сантехникч мэргэжлийн баг
  • Дэд байр Барилгын цахилгаанчин мэргэжлийн баг
  • Гутгаар байр Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн баг тус тус эзэлсэн.

Оролцсон мэргэжлийн багууддаа хичээл сурлаганд нь өндрөөс өндөр амжилт хүсье.