ТОГООЧИЙН МЭРГЭЖЛИЙН СУРАЛЦАГЧДАД “ҮЗҮҮЛЭХ ХИЧЭЭЛ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тогоочийн мэргэжлээр суралцагчдыг идэвхжүүлэх, мэргэжилд нь дур сонирхолтой болгох, техникийн боловсролоор шатлан суралцах ач холбогдлыг таниулах зорилгоор “Бие биенээсээ суралцья” өдөрлөгийг 2022 оны 11-р сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник технологич мэргэжлийн 3 жилийн 2-р курсийн суралцагч ТОХЬ КОМПЛЕКС рестораны ахлах тогооч Б.Ганзориг, Ц.Анхбаяр нар “Үхрийн гол махан стейк, питаки бяслагтай грек салат” хийх “ҮЗҮҮЛЭХ ХИЧЭЭЛ”-ийг тогоочийн мэргэжлийн 30 гаруй суралцагчдад зааж үзүүллээ. Өдөрлөгийг зохион байгуулсан тогоочийн мэргэжлийн багш нар, сургалтад хамрагдсан суралцагчдадаа амжилт хүсье.