БАТЛАН ИЛЭРХИЙЛЭЛТ” ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй суралцагчдын “Батлан илэрхийлэлт” өргөх ёслолын үйл ажиллагаа 2022 оны 11-р сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд 1-р курсийн 213 суралцагч оролцож, эцэг эх, эрдэмтэн багш нарынхаа өмнө сонгосон мэргэжилдээ эзэн нь болж сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж сурч боловсрон төлөвшихөө батлан илэрхийллээ. Ёслолын үйл ажиллагааг нээж сургалтын менежер Б.Болдбаатар үг хэлэн суралцагчдад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.  Батлан илэрхийлэлт өргөсөн ангиуддаа “Батламж” гардуулж, шинэ элсэгч Үсчин-1а ангийн суралцагч Ж.Отгонжаргал найзууддаа сэтгэгдлээ илэрхийллээ.