ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ МБСБ-УУДЫН ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧДЫН ДУНД НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2022 оны 11-р сарын 05-ны өдөр дотуур байрны суралцагчдын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, бие бялдар, спортын чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох зорилгоор Дархан-Уул аймаг дахь Политехник Коллеж, ДӨПК, УУЭХПК-ийн дотуур байрны суралцагчдын дунд волейболын нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 3 сургуулийн эрэгтэй 6, эмэгтэй 6 баг идэвхтэй оролцлоо. Хамтран зохион байгуулсан 2 сургуульдаа дурсамж хадгалуулав. Цаашид тэмцээн уралдаан зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо. Тэмцээндээ амжилттай оролцсон суралцагчдадаа спортын өндөр амжилт хүсье.