ӨГЛӨӨЛӨГ УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ ТОГООЧИЙН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ОЮУТАН СУРАЛЦАГЧДААС ЭХЭЛЛЭЭ.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллежид 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй оюутан суралцагчиддаа зориулан эзэмшиж буй мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг дээшлүүлэх, тэдний мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшлийг олон нийтэд сурталчлах зорилгоор “ӨГЛӨӨЛӨГ” уулзалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтад монгол улсын мастер тогооч, Дархан-Уул аймаг дахь дахь Политехник коллежийн мэргэжлийн боловсролын тэнхимийн арга зүйч, багш Л.Энхмаа оролцон тогоочийн мэргэжлийн ангийн суралцагчдад мэргэжлийн онцлог давуу тал, шавь нарынхаа амжилт бүтээл, сонгосон мэргэжилдээ хэрхэн эзэн байх талаар ярилцлаа. Уулзалт өдөрлөгт оролцсон хүүхдүүддээ үнэтэй зөвлөгөө өгсөн Л.Энхмаа багшдаа ажлын амжилт хүсье. Мөн оюутан суралцагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.