ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЁДОЛЧИН МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГЫН ГАЗАР ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь дотоод нөөц боломжоо ашиглан “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин” мэргэжлийн дадлагын газрыг шинээр ашиглалтад орууллаа. 2022 оны 11-р сарын 03-ны өдөр дадлагын газрын нээлтээ хийж оюутан, суралцагчиддаа үйлдвэрлэлийн сургалтын хичээлээ ороход бэлэн боллоо.