Оюутан суралцагчдын Урлагийн бага наадмын нэгдсэн дүн гарлаа.

ДУА дахь Политехник коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн урлагийн бага наадмыг оюутан суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, гоо зүйн зөв хүмүүжлийг төлөвшүүлэх, анги хамт олны хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2022.10.28 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Ангиуд урлагийн бага наадамд гоцлол дуу, хамтлаг дуу, язгуур урлаг, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, уран уншлага, хөгжим, найрал дуу гэсэн 8 төрлөөр өрсөлдөж 1-р байр Үйлдвэр механик 1а , График дизайнч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник технологич 1а ангиуд

2-р байр Үсчин 1а

3-р байр оёдол 1а ангиуд тус тус шалгарлаа.

Урлагийн бага наадамдаа амжилттай оролцсон оюутан суралцагчид, болон анги хамт олноо удирдан зохион байгуулсан анги удирдсан багш нартаа талархал илэрхийлье.

Урлагийн наадмын шүүгчид