“Дотуур байрын суралцагчийн эрх хамгаалал, аюулгүй байдал” сэдэвт үндэсний зөвлөгөөн, уулзалт хэлэлцүүлэг улс орон даяар танхим, цахим хосолсон хэлбэрээр явагдлаа. Орон нутгийн хэмжээнд танхимаар явагдаж Дархан-Уул аймгийн БШУГ-ын дарга, Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга, Цагдаагийн газрын дарга, мэргэжилтэн, БЕГ-ийн мэргэжилтэн, ХГБЗХГ-ын мэргэжилтэн, ЭМГ-ын мэргэжилтэн болон сургуулийн удирдлага, эмч, дотуур байрны багш, үйлчлэгч гэсэн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Үндэсний зөвлөгөөн, уулзалт хэлэлцүүлгээр:
- Дотуур байрны орчин, одоогийн нөхцөл байдалтулгамдаж буй асуудал;
- Хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ тулгамдаж буй асуудал;
- Орон нутгийн дотуур байрны сайн туршлага;
- Тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.