2022 оны 10-р сарын 27-ны өдөр БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаярын санаачилгаар хүүхэд хамгааллын бодлого, эрх зүйн орчны мэдлэг, чадвараа дээшлүүлэх, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийг хөгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгэм сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэх зарим арга аргачлалд суралцах зорилготой дотуур байрны багш нарыг чадавхижуулах “ДОТУУР БАЙРАН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг БЕГ-ын сургалтын хөтөлбөрийн дарга н.Эрдэнэбат, БЕГ-ын мэргэжилтэн сургагч багш н.Гэрэлмаа, Аймгийн БШУГ-ын мэргэжилтэн н.Өнөрбаяр, Good Neighbors –ийн сэтгэлзүйч П.Сувданчимэг, ОИЦ сургуулийн нийгмийн ажилтан Ш.Баярмаа зэрэг багш нар удирдан зохион байгууллаа. Тус сургалтад дотуур байрны багш Ө.Эрдэнэтөгс, Б.Анхтуяа нар оролцлоо.
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Дархан сум 5-р баг, Өөрийн байр
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan.pcollege@gmail.com