АЛТАН НАМАР – 2022 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Б.Ариунтуяа багштай Тогооч-1 ангийн хамт олон “Алтан намар” өдөрлөгийг 2022 оны 10-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт 10 ангийн 200 гаруй суралцагч идэвх, санаачлагатай оролцож өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнүүдээ сурталчлан борлуулалт хийлээ. Хамгийн сайн бүтээгдэхүүн хийсэн Б.Хишигсүрэн багштай График дизайн-1а ангийн хамт олныг Тогооч-1а ангийн суралцагчид өөрсдийн хийсэн тортоор шагнаж урамшууллаа. Идэвхтэй оролцсон багш, суралцагчдадаа баярлалаа.