ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧИД МААНЬ ДАРХАН ХОТТОЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙЛЭЭ.
Дотуур байрны суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлж явган аялал хийх, амьдарч буй газрынхаа соёл иргэншил, үзэсгэлэнт дүр төрх болсон түүх соёлын дурсгалт газруудтай танилцах зорилготой “Дархантай танилцах” явган аялалыг 2022 оны 10-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Аялалаар Дархан-Уул аймгийн 8 бахархалыг танилцуулан Дарханы музей, Бурхантай уул, Дүүжин гүүр, Морин хуур цогцолбор, Дархан-50 цогцолбор, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнг үзэж сонирхон зураг татуулан, тэмцээн уралдаан явууллаа.
- Эрэгтэй сумод Авто засвар 3а А.Хаданчулуун,
- Эмэгтэй сумод ЦТТҮА 3а Г.Номгон
- Ээжийн тухай 4 мөрт зохиох шүлгийн уралдаанд Тогооч 3а М.Ганзориг нар тэргүүн байр эзэллээ.
Суралцагчид идэвхтэй сайн оролцлоо. Аялалд 68 суралцагч хамрагдлаа.