ГЭНЭТИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дархан-Уул аймаг дахь политехник коллежийн дотуур байрны 1-курсийн 64 суралцагч нарт гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар цахилгааны аюулгүй ажиллагааг хэрхэн хангах, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, цаашид  авах арга хэмжээний талаар ХАБЭА ахлах ажилтан сургалт явууллаа.