Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь WILO групп, “Ур чадвар ирээдүйг бүтээнэ” сан, ГХАН-тэй хамтран барилга, эрчим хүчний салбарт орчин үеийн халаалтын технологийг нэвтрүүлэх төсөлд хамтран ажиллаж байна.
Хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Холбооны Эдийн Засаг, Хөгжлийн Яам (BMZ) болон WILO групптэй хамтран санхүүжүүлсэн “МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛСНААР ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШИГ ДЭЭШИЛЖ, ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” төслийн хэрэгжүүлэгч түншүүд болон зочид төлөөлөгчид:
- Геро Бөмер (WILO группийн Засгийн газар, гадаад харилцаа хариуцсан захирал)
- Дэвид Хоэлтген ( ILO сангийн менежер)
- Катрин Тийрфелд (“Ур чадвар ирээдүйг бүтээнэ” сангийн тэргүүн)
- Мануел Кречмер (Берлин хотын Модуль чадамжийн төвийн сантехникийн багш)
- Ч. Мөнхбат ( WILO группийн монгол дахь төлөөлөгч)
- Л.Ганцэцэг (“Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ний Инженерийн албаны дарга)
- Г.Дарханбаяр (Дархан-уул аймгийн “Барилгачдын холбоо”-ны тэргүүн)
- GIZ төслийн мэргэжилтнүүд 10.14-ний өдөр хүрэлцэн ирлээ.
Төслийн хүрээнд:
- “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь” төслийн хүрээнд байгуулсан санамж бичгийн хүрээнд 1 жилийн хугацаанд хийгдсэн ажлуудыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ төлөвлөлтийг талаар зөвлөлдлөө.
- Сантехникийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, хийгдсэн ажлууд болон гишүүдийн санал сэтгэгдлийг харилцан солилцлоо.
- Дадлагын газрын узелийг эрчим хүчний өндөр үр ашигтай насосоор шинэчлэх хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг насос болон Барилгын сантехник мэргэжлийн суралцагчдад багаж, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг гардуулан өглөө.