ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь “Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн ОБГ-аас найрамдал талбайд зохион байгуулагдсан нээлттэй өдөрлөгт оролцлоо.
Өдөрлөгийн үеэр ОБГ-аас гал унтраах авран хамгаалах арга хэмжээ, авто замын осолд орсон хүнийг хэрхэн авран хамгаалах арга хэмжээ авч анхны тусламж үзүүлэх, барилгын өндөр тагтан дээр нэрвэгдсэн иргэдийг аврах тавцан дээр аюулгүй буулгах арга хэмжээ авах үзүүлбэр сургалтыг явууллаа.
Тухайн өдөрлөгийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Тогооч-1а, Үсчин-1а ангийн нийт 53 суралцагч, мэргэжлийн багш нарын хамт оролцлоо.