2022-2023  ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН АЖЛЫН НЭЭЛТ БОЛЛОО

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн “Соёл хүмүүжлийн ажлын нээлт”-ийн үйл ажиллагаа 2022 оны 10-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг нээж захирал Ч.Лхагвасүрэн оюутан суралцагчдадаа хичээлээс гадуурх соёл хүмүүжлийн ажилдаа идэвхтэй хамрагдаж өөрсдийгөө хөгжүүлэхийг уриалж амжилт хүслээ. Нийгмийн ажилтан Х.Батхүү энэ хичээлийн жилд хичээллэх дугуйлан, секцийн хуваарийг танилцууллаа.