“Шинэ алхам” ерөнхий боловсролын сургуулийн сурагчид манай сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дархан-Уул аймгийн “Шинэ алхам” ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид манай сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сургуулийн захирал Ч.Лхагвасүрэн хүүхдүүдтэй уулзалт хийн суралцуулж буй мэргэжлүүд, сургалтын орчин нөхцөл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, багш суралцагчдын ололт амжилтаа танилцуулж тэдэнд сурлагын амжилт хүслээ.
Сургуулийн сургалтын орчин, техник, тоног төхөөрөмж, үйлдвэрлэл сургалтын хичээлийн явцтай танилцсан нь хүүхдүүдийн хувьд сонирхолтой байлаа. Та бүхэндээ манай сургуулийг зорин ирсэнд талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.