Ахмад багш ажилтнууд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан мод тарив.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.

Энэ арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн ахмадын зөвлөлийн санаачилгаар ахмад багш ажилтнууд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сургуулийн орчинд “Ахмадын нэрэмжит төгөл” байгуулах зорилгоор мод тарилаа.  Тус үйл ажиллагаанд нийт 30 гаруй ахмад багш ажилтан оролцож мод тарих, арчлах, ургуулах аргачлалын талаар өөрсдийн арга туршлагаа оюутан суралцагчидтай хуваалцлаа.

Бэлэгт сайн өдөр байгаль дэлхийн сайн сайхны төлөө ирээдүй хойчдоо үүрд өвлөгдөн үлдэх мод тарьсандаа ахмад буурлууд маань баяртай байгаагаа илэрхийллээ.Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.