ШИНЭ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шинэ ажилтны сургалтаа зохион байгууллаа.
Тус сургалтаар хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын тухай, ХАБЭА тухай хуулийн эрх үүрэг, ажлын аюулын дүн шинжилгээ хийх, галын аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх арга барил эзэмшүүлэх зорилго оршино.
Сургалтыг сургуулийн эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтан нар удирдан явууллаа.