ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН 4 ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дэлхийн багш нарын 28, монголын багш нарын 56 дахь өдрийг угтан багш ажилтан, албан хаагчдын дунд спортын 4 төрөлтийн тэмцээнийг 2022 оны 10-р сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээн гар бөмбөг, ширээний теннис, дартс, хөгжилтэй буухиа гэсэн спортын 4 төрлөөр 2 алба, 3 тэнхимийн эрэгтэй, эмэгтэй нийт 60 гаруй багш ажилтан, албан хаагчид авъяас чадвар, авхаалж самбаа, хурд хүч, мэдлэг оюунаа дайчлан амжилттай оролцлоо.

Спортын 4 төрөлтийн тэмцээний нийлбэр оноог бага онооны системээр дүгнэв.

V байр Ерөнхий эрдмийн тэнхим

IV байр Техникийн боловсролын тэнхим

III байр Мэргэжлийн боловсролын тэнхим

II байр Захиргаа аж ахуйн алба

I байр Сургалтын алба

Тэмцээнд амжилттай оролцсон багш, ажилтнууддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.