Дархан-Уул аймгийн ИДМСК багш нарын баярын хурлаа хийлээ.

Дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь өдрөөр ШУТИС ДаТС-ийн хурлын танхимд ИДМСК-аас зохион байгуулсан баярын хурал амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлаар ШУТИС ДаТС захирал Ц.Батбаатар 2021-2022 онд ИДМСК-ын хүрээнд зохион байгуулсан ажлынхаа тайланг танилцуулж, шилдэг багш нарыг шагнаж, шилдэгийн шилдэг сургуулиудыг тодруулан урамшууллаа.

2021-2022 оны хичээлийн жилд Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь Их, дээд мэргэжлийн сургуулийн консорциумын “БАГШ, СУРАЛЦАГЧДЫНХАА ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ОНЫ ШИЛДЭГ СУРГУУЛЬ” – аар шалгарлаа.