Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангах тухай Монгол улсын Засгийн газрын 2022 оны 276 дугаар тогтоол, Монгол улсын Ерөнхий сайдын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 01-04/07 албан даалгаврын хэрэгжилтийг ханган тус сургуулийн нийт 161 суралцагчид ААНБ, тариаланчидтай гэрээ байгуулан намрын ургац хураалтын ажилд оролцож байна. Сургуулийн захиргаанаас ХАБЭАХ ажилтан, эмч, сургалтын албаны ажилтан, багш нараас бүрдсэн ажлын хэсэг ургац хураалтад ажиллаж буй багш, суралцагчдын ажиллах нөхцөл, ажлын явцтай танилцан санал хүсэлтийг авч шийдвэрлэн ажиллаа. Нийгэмд тустай ажил хөдөлмөрт гар бие оролцож, ургац хураалтад идэвхтэй ажиллаж буй нийт суралцагчдадаа талархал илэрхийлье.
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Дархан сум 5-р баг, Өөрийн байр
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan.pcollege@gmail.com